Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд иргэдийн төлөөлөл мэдээлэл хийж, Засгийн газраас 1072 хувьцааны ногдол ашгийг цагаан сарын баяраас өмнө өгөх ёстой хэмээн мэдэгдлээ. Энэ талаар иргэн Г.Хажидмаа Монгол улсын нийт хүн амын 75 хувь нь ядуурлын түвшинд байна. Иргэд өр зээлэндээ дарагдаж, үнийн хэт өсөлтийн хохирогч болж байна.Иргэд маань өнгөрсөн хугацаанд хэцүү амьдралыг туулж байна. Цар тахлын улмаас амьжиргаа доройтсон. Дэлхий нийтэд иргэдийнхээ дансанд нь бэлэн мөнгө хийснээр амь амьжиргаа дээшилж байсан.
Төр ажлаа хийдэг бол ногдол ашиг тараасан ч юмны үнэ өсгөхгүй бариад байх боломжтой. Тиймээс төр засаг яаралтай иргэдэд ногдол ашиг өгч, өр зээлээс нурууг нь хөнгөлж өг хэмээн хүсэж байна. Бид ногдол ашиг өг гэсэн шаардлагад