С.Эрдэнийн талын АН-ын даргад долоон хүн өрсөлдөж байна


Ардчилсан намын нөгөө тал болох УИХ-ын гишүүдтэй тал өнгөрсөн долоо хоногт ҮБХ-ны хурлаа хийж Л.Гантөмөрийг АН-ын даргаар сонгосон. Тэд өнөөдөр УДШ-д холбогдох бичиг баримтаа хүлээлгэн өгч, Л.Гантөмөрийг батламжилж өгөхийг хүссэн юм. 

Тэгвэл энэ үйл явдалтай зэрэгцэн С.Эрдэнийн талын АН-ынхан өнөөдөр намын даргад нэр дэвшигчдээ зарлаж, нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулан өглөө. АН-ын даргад 

  1. АН-ын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр
  2. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат
  3. Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар
  4. Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Т.Энхсайхан
  5. Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн
  6. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд
  7. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар нэрээ дэвшүүлжээ. 

Нэр дэвшигч Л.Гүндалайгийн хувьд гадаадад байгаа тул үнэмлэх гардуулах үйл ажиллагаанд хүрэлцэн ирж амжаагүй гэдгийг АН-аас мэдээлэв. АН-ын даргыг сонгох сунгаа маргааш буюу нэгдүгээр сарын 28-нд болно. Улмаар нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Ардчилсан Намын Их хурлаас батламжилсан тогтоол гаргаж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ гаргах аж. 

Тэгвэл Улсын Дээд шүүх хоёр талын АН-ын альных нь хүсэлтийг хүлээж авч, батламжлах эсэх нь олон нийтийн анхаарлыг татаж эхлээд байна. Ардчилсан намын энэ сарын эхээр эвлэрлийн Ажлын хэсэг байгуулж, 2024 оны сонгуульд нэг нэрийн дор оролцохоор болсон тухайгаа мэдэгдэж байсан ч долоо хоногийн зайтай хоёр өөр хурал зохион байгуулж, тусдаа намын даргын сунгаа хийлээ.Энэ үйл явдлаас харахад эрх баригч нам ирэх оны сонгуульд дахин өрсөлдөгчгүй оролцох нь гэх хардлага бий болж байгааг улс төр шинжээчид хэлж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02