Автомашины ил зогсоолд байрлуулсан приус маркийн автомашины нүүрсэн яндан хулгайлдаг Т, Д, Э нарын гурван бүлгийн 12 этгээдэд холбогдох, 27 гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар "Тоёото Приус" маркийн авто машины нүүрсэн яндан алдагдсан нийт 234 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар 21 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 17-г нь олж тогтоожээ. Иймд жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй газар орхихгүй байж хяналтын камертай бүсэд харуул хамгаалалтай орчинд байрлуулахыг Цагдаагийн ерөнхий газраас зөвлөж байна.