Ховд аймагт дунд сургуулийн сурагч бусдад зодуулсны улмаас амиа алдсан байж болзошгүй хэрэг энэ сарын 28-нд гарсан. Хохирогчийн тухайд 15 настай байсан бөгөөд нас барахаасаа өмнө ээждээ дөрвөн охин толгой руу нь трубагаар цохьсон хэмээн хэлжээ. Мөн түүний үеэл эгч нь хохирогчийг бусдын хүчирхийлэлд өртөж байсан тухай ярьсныг Ховд.мн сайт мэдээлсэн.
Тэгвэл энэ хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Ховд аймгийн цагдаагийн газарт хэргийг шалгаж байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна. Насанд хүрээгүй хүүхэд хохирсон хэрэгт прокурорын байгууллагаас нийтэд мэдээлэл зөвшөөрөл ирээгүй" гэсэн мэдээллийг өглөө.