Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12-р сарын 14-ний өдрийн 466 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК экспортод гаргах нүүрсний анхны арилжааг 2023 оны 1-р сарын 12-ны өдөр зохион байгуулсан. Өнгөрсөн хугацаанд
Монгол Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сард Уул уурхайн биржийн тухай хуулийг баталсан. Тус хууль 2023 оны 7-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд Монголын хөрөнгийн бирж /МХБ/ Монгол Улсын Засгийн газрын 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Түүнчлэн Уул уурхайн биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулж Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг "Монголын Хөрөнгийн Бирж" ТӨХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.
Монгол Улсын Засгийн газар 2023 онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Монголын Хөрөнгий Биржээр дамжуулан арилжаалах бодлогыг баримталж байгаа юм.
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 172 дугаар тушаалаар Уул уурхайн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг, Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/35 тоот тушаалаар Бэлтгэл ажлыг гүйцэтгэх ажлын хэсэг байгуулагдаж уул уурхайн бүтээгдэхүүн, түүнд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгэн арилжих, тээвэр, агуулах, лабораторийн итгэмжлэлийн тогтолцоог бий болгох, төлбөр тооцоог гүйцэтгэх зэрэг 12 төрлийн журам шинээр боловсруулах, арилжаа, клирингийн системийн бэлэн байдлыг хангах, чанарын хяналтын тогтолцоо, итгэмжлэлийн зохицуулалт бий болгох үүрэгтэйгээр холбогдох талууд бэлтгэл ханган ажиллаж байна.
МХБ