Олон улсын музейн өдрийг энэ жил “Музей, тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” сэдвийн дор тэмдэглэж байна.
Олон улсын музейн зөвлөл /ICOM- International Council of Museums/ 1946 онд байгуулагдсан, 123 улс орон, газар нутагт ажиллаж амьдардаг 45,493 музейн мэргэжилтнийг нэгтгэсэн ашгийн төлөө бус олон улсын байгууллага юм.
1977 онд соёлын солилцоонд музейн гүйцэтгэх үүргийг олон нийтэд илүү өргөн таниулах, нийгмийг хөгжүүлэхэд музей чухал ач холбогдолтой болохыг сурталчлах үүднээс тус зөвлөл “Олон улсын музейн өдөр”-ийг жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр тэмдэглэж ирсэн. Энэхүү үйл ажиллагааны цар хүрээ, ач холбогдол нь жил ирэх тусам нэмэгдэж байна.
Монгол Улсад Олон улсын музейн өдрийг 1998 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2003 онд ОУМЗ-ийн Монголын үндэсний хороо байгуулагдсанаас хойш өргөн хүрээг хамруулан нийгэмд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Эдгээр өдрүүдэд төрийн өмчийн 12 музейд 37, орон нутгийн өмчийн 22 музейд 117 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.