Монголд анх удаа глобал хайпермаркетийн сүлжээг Скай хайпермаркет ХХК нэвтрүүлэн үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлснээр 8 дах жилийг угтах гэж байна.
Имарт хайпермаркет одоогоор Чингис салбар, Хороолол салбар, Хан-Уул салбарууд амжилттай ажиллаж байгаа бөгөөд одоогоор 1500 гаруй ажилтнуудыг ажлын байраар хангаад байна.
Монголын жижиглэн худалдаа, үйлчилгээг авч яваа хэд хэдэн компаниудаас өөрийн гэсэн өнгө төрх, үйлчилгээгээрээ үргэлж ялгардаг.
Франчайзинг бизнес учраас БНСУ-н Имартын мэргэжилтнүүд Монголд тогтмол зөвлөгөө болон сургалт гэх мэт ажлуудыг зохион байгуулдаг.
Монголчуудынхаа, үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхол болон бие организмд нь тохирсон бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхэд анхаарахын зэрэгцээ олон улсын худалдааны шаардлагыг хангасан объектод, үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлэх стандарт, философи, ноу-хауг эх орондоо нутагшуулах гэж байгаа юм.
Тун удахгүй 4 дөх салбар болох Имарт Баянгол нээлтээ хийх гэж байгааг дуулгахад таатай.