“Талын салхи” олон улсын мото наадмыг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 10-нд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Чингис” клубтай хамтран 7 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн мото наадамд дотоодын спорт клубуудээс гадна ОХУ, БНХАУ, БНСУ-аас 170 гаруй мото сонирхогч хүрэлцэн ирж оролцох юм.
Мото наадамд оролцогчид Д.Сүхбаатарын талбайд 13:00 цагт цуглаж, 16:00 цагт хөдлөн, “Сүхбаатарын талбай-Баруун 4 зам-Тэнгис кино театр-Сансарын туннель-Зүүн 4 зам-Сүхбаатарын талбай-120 мянгат-Буянт-Ухаа тойрог-Чингисийн хүрээ цогцолбор” гэх маршрутаар нийт 28.2 км явна. Мото наадам Чингисийн хүрээ цогцолборт үргэлжилж, энтертайнмент шоу болох юм. Энэ үеэр хоолны асар, уух зүйлс, худалдаа үйлчилгээ, хөгжөөнт тоглоом гэх мэт олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулна.
Оройн шоунд A-Sound, Bulsara, The Compass, The Cloud, Goc, Morningstar, Vagabond, Galtman, Hopbeat, Funk X зэрэг хамтлаг, уран бүтээлчид болон Ginijn, Mrs M, Don dior, Limit king, Rookie, Wolfizm, Bekatrina, Gvnsor, Mara, 290, Monk, Youngsub, Hopbeat, Swaggy, Mendy, Anar зэрэг артистууд оролцож, уран бүтээлээ толилуулж, үдэш нь DJ шоу болно.