Баянзүрх дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх "Хөгжлийн зураглал" бодлогын баримт бичгийг иргэд, эрдэмтэн судлаач, шат шатны удирдлагуудын хамтаар боловсруулсан. Баримт бичигт Баянзүрх дүүргийг Үйлдвэрлэл инновацын төв, Ногоон агро парктай болох томоохон зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр энэхүү хоёр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 25 сая долларын хөрөнгө оруулалтыг татахаар БНХАУ-ын Жунчен Гуофа технологи үйлдвэрийн компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга хэлэхдээ
"Баянзүрх дүүрэг хөрөнгө оруулагчдад ээлтэй, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, иргэдтэйгээ эргэх холбоотой дүүрэг байя гэдэг том амбицтай. Энэ амбицаа ажил болгохын тулд бид бүх шатны төлөөлөгч, гишүүдтэйгээ уялдаатай ажиллаж чаддаг. Ингэсний үр дүнд өнөөдөр бид дэлхийн экспортын форумд оролцож буй БНХАУ томоохон компаниас хөрөнгө оруулалт татаж, эхний алхмаа амжилттай хийж чадлаа. Цаашид дүүрэгт тулгамдсан эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэхийн тулд олон улсын байгууллага, гадаад харилцааны хүрээнд хамтарч ажиллах болно" гэсэн юм
25 сая долларын хөрөнгө оруулалтыг задалж үзвэл
----‐
Bayanzurkh district has signed a memorandum of understanding to attract investment of USD 25 million
The “Development Map” policy document of Bayanzurkh District until 2030 was developed with citizens, academics, and senior officials. In the document, Bayanzurkh District set major goals proposing a Production Innovation Center and Green Agro Park. Today, a memorandum of cooperation was signed with China’s Zhongchen Guofa Technology Industry Company to attract the USD 25 million needed to implement these two projects. During the occasion, the chairman of the Bayanzurkh District Citizen’s Representatives’ Khural, said,
“Bayanzurkh District has a big ambition to be a district that is friendly to investors, supports entrepreneurs, and is connected with its citizens. We are effectively interrelated with representatives and members at all levels to make this ambition work. As a result, we have successfully taken the first step by attracting investment from a large Chinese company while participating in the World Export Forum. In the future, we will cooperate with international enterprises and domestic and foreign organizations to develop the health and education sectors in the district.”
Breaking down the USD 25 million investment