Үргэлжлэн орсон борооны улмаас 34 хороо буюу Шар хадны шинэ зам дагуух айлууд үерт автаж, тарьсан ногоо нь чанаргүй болохоос эхлээд бэрхшээлтэй байгаа талаар иргэд ярилаа. Тухайн автозамыг анх барихдаа ус зайлуулагчийг стандартын дагуу хийгээгүйгээс ийм байдалд хүрсэн, шат шатны байгууллагад хүсэлт тавихаар төсөв дутсан гэх асуудал хэлдэг гэв. Цаашид төсөв дутсан асуудлаар стандартын бус автозам баригдахгүй гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Билэгсайхан хэлсэн юм.