УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар дүүргийн 2, 21, 27, 29 дүгээр хороо та бидний хэлж заншсанаар Зайсан-2, Дарь эх орчмыг тохижуулж буй ажлыг шалгаж байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн билээ. Тухайлбал Дарь эх цогцолборт:
✅️ 5Х5 сагсан бөмбөгийн талбай
✅ 3Х3 Олон улсын стандарт бүхий сагсан бөмбөгийн талбай 2ш
✅ Хөл бөмбөгийн олон улсын стандарт бүхий талбай, үзэгчийн суудал
✅ Волейболын талбай
✅ Чийрэгжүүлэх талбай
✅ Экстрем спортын талбай
✅ Гэрэлт гудамж
✅ Амарч зугаалах ногоон байгууламж зэрэг байх юм.
Ажлыг Морин сүлд ХХК түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийж гүйцэтгэж байна.
Тохижилт бүтээн байгуулалтын ажил энэ оны 12 сар гэхэд 100% ашиглалтад орно гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.