Иргэдэд учирсан хохирлыг арилгах, сэргээн засварлахаар нийт 1400 орчим цэрэг, цагдаа, онцгой болон мэргэжлийн алба хаагчид 51 техник хэрэгсэлтэйгээр тасралтгүй ажилласаар байна.
6870 айлын цахилгаан, эрчим хүчийг хязгаарласан байсан бол 3184 айлын цахилгаан, эрчим хүчийг сэргээлээ.
Шавар лаг цэвэрлэх, зам хүчитгэх, хог ачилт, ариутгал халдваргүйтгэл, эрүүл мэндийн үзлэгийн ажлууд үргэлжилсээр байна