Маск продакшны хамт олон 17 жилийн ойгоо тэмдэглэхээс татгалзаж, үерийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд туслахаар болжээ.
Энэ талаар Маск продакшны жүжигчин М.Баярмагнай өөрийн цахим хуудаснаа "Маск продакшны хамт олондоо 17 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Улаанбаатар минь үер усны гамшиг тохиолдсонтой холбогдуулан бид бүгд ойн баярыг тэмдэглэхээс татгалзан гамшгийн голомтод ажиллаж байгаа албан хаагчид болон үерт өртсөн айл өрхүүдэд туслахаар манай хамт олон шийдвэрлэлээ" хэмээжээ.