Автотээврийн үндэсний төвөөс нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон авто вокзалыг нүүлгэн шилжүүлэхээр боллоо.
Драгон авто вокзалыг 8-р сарын 21-ний дотор тус дүүргийн Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ийн байр руу нүүхээр шийдвэрлэгдсэн болохыг АТҮТ-өөс мэдээллээ.
Уг авто вокзалаас хот хоорондын 48 чиглэлд 58 аж ахуйн нэгж, байгууллагын 700 гаруй автобус явж, жилд дунджаар 1.5 сая гаруй зорчигч тээвэрлэдэг бол Сонгинохайрхан зорчигч тээврийн төв нь нийт үйлчилгээний 80 орчим хувийг гүйцэтгэж, 36 чиглэлд зорчигч тээвэрлэдэг аж.