ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Бүгд найрамдах Турк улсад ажиллаж байна. Энэхүү ажлын айлчлалын хүрээнд тус улсын Ойн ерөнхий газрын дарга ноён Бекир Карасабейтай өчигдөр /2023.09.05/ уулзав. Уулзалтаар, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай санал солилцсон. Мөн хамтын ажиллагааны Эрмэлзлэлийн бичгийг шат ахиулан Харилцан ойлголцлын санамж бичиг болгон ойрын хугацаанд хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Ноён Карасабей, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, бага дээр нь унтраах, нөхөн сэргээх талаарх БНТУ-ын Ойн ерөнхий газрын 180-аад жилийн хуримтлуулсан туршлагаас хуваалцав. Эдгээр үйл ажиллагаанд орчин үеийн техник, тоног төхөөрөмж, программ хангамж, мэдээлэл, зохицуулалтын нэгдсэн систем, инновацийг амжилттай нэвтрүүлснээ ч мөн танилцуулж, манай улстай туршлагаа хуваалцахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм.
Хошууч генерал Г.Ариунбуян, Турк улсын Ойн газартай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа онцолсон. Түүнчлэн Анталья дахь олон улсын сургалтын төвд Онцгой байдлын албаны алба хаагчдыг сургах, мэдээллийн менежмент тэр дундаа ойн түймрийн нэгдсэн системийг өөрийн оронд нэвтрүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурдав. Төлөөлөгчид мөн Ойн ерөнхий газрын харьяа Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
***
NEMA to cooperate with the Republic of Turkey to train personnel and acquaint them with the integrated forest fire system
Chief of the National Emergency Management Agency, Major General G. Ariunbuyan pays a working visit to the Republic of Turkey. In the scope of this working visit, the chief of NEMA met with Mr. Bekir Karacabey, the Directorate General for the Forestry Department of Turkey, on September 5, 2023.
During the meeting, the sides exchanged views on intensifying cooperation between the two countries in forest fire prevention and fighting fields. Discussed the implementation of the Letter of Intent for cooperation as a Memorandum of Understanding in the near future.
Mr. Karacabey shared the 180 years of accumulated experience of the Forestry Department of Turkey in forest fire prevention, early extinguishing, and rehabilitation. He also introduced modern techniques, equipment, software, information and regulatory systems, and innovations in these fields and expressed his readiness to share his experience with Mongolia.
Major General G. Ariunbuyan emphasized his readiness to expand relations and cooperation with the Forest Department of Turkey. He mentioned training Emergency Service personnel at the International Training Center in Antalya and cooperating in acquiring integrated forest fire systems in Mongolia, including information management. The representatives also got acquainted with the activities of the Rapid Management Center under the Forestry Department.
NEMA