Өнөр бүл хүүхдийн төвийн зуны зуслангийн үйл ажиллагаатай танилцлаа


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү нар холбогдох мэргэжилтнүүдийн хамт Хүүхдийн улсын төрөлжсөн асрамжийн газар болох “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн зуны зусланд очиж, зуслангийн барилга байшин, үйлчилгээ, нөхцөл байдал, хүүхдүүдийн байр байдал, тулгамдсан асуудалтай танилцаж ажиллалаа. 

“Өнөр бүл хүүхдийн төв”-д  158 хүүхэд асрамж халамжийн үйлчилгээ авч байна. Ирээдүйд бие даан амьдрах дадал хэвшлийг бий болгох зорилгоор бүлийн зохион байгуулалт бий болгож, хамтдаа цайгаа бэлтгэх, бие бие ээ халамжлах анхаарах, төлөвшүүлэх бодлогыг үйлчилгээндээ баримталж байна. 

Тус төвийн барилга байшин, орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт, төсөв хангалтгүй, зуны зусланд засвар огт хийгдээгүй зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулсан юм.

ХНХ-ын сайд Х.Булгантуяа, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү нар мөн төвийн хүүхдүүдтэй уулзаж, санал хүсэлтийг сонссон. Хүүхдүүд хөл бөмбөг, загвар зохион бүтээх зэрэг дугуйлан секцэд хамрагдах хүсэлтэй байгаагаа түлхүү илэрхийлсэн. Тэдний хүсэлтийг харгалзан богино хугацааны олон төрлийн сургалтад хамруулах, багш урьж ажиллуулах, охидод гоо зүйн боловсрол олгох үүднээс гоо засалчдын мэргэжлийн баг урьж авчрахаа сайд амлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02