Хүүхэд хамгааллын 2024-2026 оны төсвийг үр дүнд суурилсан төсөвлөлтийн аргачлалаар боловсруулна


Монгол Улсын Сангийн яам Европын Холбооны санхүүжилтийн хүрээнд “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй 2020 оноос хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрөөс үзүүлэх хамгааллын үйлчилгээ, хөтөлбөрийн чанар үр дүнг сайжруулахад үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийн аргачлалд суралцах сургалтыг 2023 оны 6 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Уулзалтын үр дүнд нь 2024-2026 оны төсвийг үр дүнд суурилсан төсөвлөлтийн аргачлалаар боловсруулах юм.

Арга хэмжээг нээж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд хэлсэн үгэндээ, Хүүхэд хамгаалах үйлчилгээ нь хүүхдэд тохиолдсон асуудал, түүнийг шийдвэрлэх арга зүй, хэрэгцээ шаардлагаас хамааран гарах зардал харилцан адилгүй, аймаг, сум, дүүргийн хүн амын болоод хүүхэд хамгааллын кейсийн тооноос хамааран төсвийн төлөвлөлт, санхүүжилт нь үр дүнд чиглэсэн, үр ашигтай байх учиртайг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын нийт хүн амын 37.3 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлдэг. 2022 оны жилийн эцсийн байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн нийт 111,776 дуудлага ирснээс зорилтот дуудлага 64811, хүүхэд хамгааллын кейсийн тоо 9,224 байна.

Хүүхэд хамгааллын асуудал болоод түүнд зарцуулах зардлын үр дүн олон нийтийн анхаарлын төвд байдаг. Хүүхэд хамгааллын тухай хууль 2016 онд батлагдаж хэрэгжиж эхэлснээс хойш хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр зарцуулсан хөрөнгө 2017 онд 900.1 сая төгрөг байсан бол 2018 онд 6.4 тэрбум төгрөг, 2019 онд 7.6 тэрбум төгрөг, 2020 онд 6.4 тэрбум төгрөг, 2021 онд 8.0 тэрбум төгрөг, 2022 онд 8.0 тэрбум төгрөгт хүрч 2017 онтой харьцуулахад 8.9 дахин нэмэгдсэн байна.

Хүүхэд хамгааллын төсөв нэмэгдсэн боловч хүүхэд хамгааллын үйлчилгээг төлөвлөж хүргэх, үнэлж хянах, санхүүжүүлэх асуудлууд, үйлчилгээний зардлын хуваарилалт, зардал тооцох аргачлал, хүүхэд хамгааллын мэргэжлийн үйлчилгээг хүргэх, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах, түүнд шаардагдах төсвийн хуваарилалт зэргийг тодорхой болгох, үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

Уулзалт, семинарт ХНХЯ, СЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, түүний харьяа газар, хэлтсийн дарга болон хүүхэд хамгааллын асуудал хариуцсан ажилтнууд оролцож байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02