Самрын бизнесийн нууц ноёнтон О.Амартүвшин. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга О.Амартүвшин самрын кластер байгуулсан нэрээр компаниудад тусгай журам мөрдүүлэх болсон байна.
Энэ журмаар бол кластерт орж, самар экспортлох компани нэг килограмм тутамд 3000 төгрөг хураалгах тушаалтай бөгөөд эсэргүүцэл үзүүлсэн аж ахуй нэгжид “Гарал үүслийн гэрчилгээ” өгөхгүй хавчих болсон байна. Тэр ч бүү хэл Хятадын ICTPaso гэдэг байгууллагатай гэрээ хийсэн нэрээр урд хөрш зөвшөөрөхгүй байна. Хятадын тал зөвшөөрсөн учраас гарал үүслийн гэрчилгээ өглөө зэрэг илтэд худал мэдээлэл өгч, МҮХАТ-ын дарга нар самрын бизнес хийх болоод удаж байна. Монголоос самар экспортлох зөвшөөрлийг хятадын тал өгдөг гэдэг худал төдийгүй дээрх журмаар гарал үүслийн гэрчилгээ авсан гэх компаниудаар дамжуулан бизнес хийдэг болох нь ил болжээ. Үнэн хэрэгтээ самар экспортлоход Хятадын талаас ямар ч зөвшөөрөл авахыг шаарддаггүй байна.
Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга О.Амартүвшин самрын бизнесээс 300 сая төгрөгийн хахууль авсан талаар тус танхимын гишүүн компаниуд шүүмжилж байна. Жил бүрийн өдийд самрын бизнес ид өрнөдөг. Танхимын дарга нартай холбоотой самар экспортлох эрхтэй хятад эзэдтэй компаниуд гарал үүслийн гэрчилгээ авч чадаагүй аж ахуй нэгжүүдтэй холбогдож, өөрийнхөө компаниар дамжуулан самар экспортлохыг санал болгодог байна. Хамтарч ажиллавал гарал үүслийн гэрчилгээг чинь гаргаж өгнө. Килограмм тутамдаа 3 мянган төгрөг төлчихвөл гарал үүслийн гэрчилгээг саадгүй олгуулна хэмээн зуучлах үүрэг гүйцэтгэх болжээ. Өөрөөр хэлбэл Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд самрын экспорт хийх гарал үүслийн гэрчилгээг дамлан зардаг бүлэглэл бий болсон байна. Тус танхимын дарга О.Амартүвшин болон удирдлагуудыг 100 тонн самар экспортлоход дунджаар 300 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүй хэмээн аж ахуй нэгжүүд үзэж, хуулийн байгууллагад шалгуулах ёстой хэмээн үзжээ.
Тас.mn