Д.Бямбасайхан: Худалдааны салбараа Танхим хариуцвал бизнесийн олон асуудал шийдэгдэнэ


МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 20-нд болох билээ. Уг сонгуульд Танхимын гишүүн, Монголын томоохон бизнес эрхлэгчид өрсөлдөж, дараагийн дөрвөн жилийнхээ тэргүүнийг сонгох чухал үйл явдал болох гэж буй. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэг бол “Коёотэ” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Бямбасайхан юм.

Олон нийт түүнийг "Хогны" Бямбаа хэмээн нэрлэдэг. Учир нь эдийн засаг, эрхзүйч мэргэжилтэй Д.Бямбасайхан 8.5 жилийн турш Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч байсан болохоор тэр. Монголын худалдааны салбар хааш хэлбийж, МҮХАҮТ яагаад нэр хүндгүй байгаа, төртэйгөө хэрхэн холбогдож ажиллах ёстой зэрэг агуулгаар түүнтэй ярилцав.

-Монголын худалдааны салбарт голлох байр суурийг эзэлдэг институц бол МҮХАҮТ. Гэвчиг өнөөдөр үйл ажиллагааны хувьд олон нийт чиглэлийнхээ дагуу ажиллаж чадахгүй байгаа мэт харагддаг. Таны хувьд өнөөдөр ямар түвшинд байна гэж харж байгаа вэ?

-Би 2006 оноос хойш Танхимын гишүүн болсон. 2014-2019 оны хооронд Удирдах зөвлөлийн тэргүүлэгч байсан юм. Энэ үеэр дотоод тогтолцоо, системийг нь ихэд судалж, анхаарч ажиллаж байв. Тухайн үед нэр хүнд нь одоогийнх шиг шалдаа буугаагүй байсан юм. Яагаад танхимын нэр хүнд унав хэмээгээд судлав. Хэт улстөржсөн нөхцөл байдал үүссэн.

Танхимын хуулийг өөрчлөх байдлаар төр, хувийн хэвшил хамтарч ажиллана гээд л байдаг. Улмаар тогтвортой хөгжлийг бий болгоно гэдэг. Эдийн засгийн тогтвортой хөгжилд танхим эдийн засаг буюу бизнес, төр тогтолцоог нь хадгалж байж тогтвортой хөгжил болно. Ерөөс одоо тогтвортой хөгжихгүй байгаа.

Хэд хэдэн асуудал танхимд үүссэн гэж харж байна. Бид нэг хүний доор байгаагаас бидний ажил хаагдаж байгаа юм. Яагаад энэ институц ажлаа хийхгүй, ЖДҮ эрхлэгчид хаягдав. Тэдэнд тусгайлсан бодлого орхигдсон. "Танхим үзэсгэлэн зохион байгуулдаг газар ш дээ" гэх хэмжээнд өнөөдөр Танхимын нэр хүнд уначихсан.

Гэтэл салбарын холбоодыг чадавхжуулах ёстой байтал одоогийн холбоо халаасны, лоббиных болсон. Салбар нь үүнээс болж нэгдэхгүй байна. Яамд нь хүртэл лоббиных. Түүгээр ч зогсохгүй Танхимын хууль бол тэр чигтээ хуулбар. Хөрсөнд бууж хэрэгждэггүй.

Мөн компаниуд дэмжлэг хүсдэг. Энэ нь мөнгө. Харамсалтай нь компаниудыг мөнгөөр дэмжсэнээс болоод өнөөдөр Хөгжлийн банкны гэх хэрэг үүсээд байгаа шүү дээ. Хөгжлийн банкны жишээ бол хамгийн том дэмжлэг байсан. Үндсэн үйлдвэрлэл рүү орсон эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй. Гэтэл энэ нь улс төрөөс болоод бодит сектор, дэмжлэг шаардлагатай компаниуд руу ороогүй. Компаниудаас хулгайлсан боломжуудыг бид санхүүжүүлсэн болж таарч байгаа юм. Хулгайгаар орж ирсэн мөнгийг ашигласан компаниудын бүтээгдэхүүнийг хэрэглэж, ашиглаж байгаа бол бид хуваалцаж идсэн болж таарна. Ингэснээр далд утгаараа бид бүхэн хулгайч болон хулгайчийг ивээн тэтгэсэн хүн болж таарах юм.

Энэ мэт олон асуудал бий. Тиймээс Танхимыг дээр, доор, гаднаа ч шинэчлэх шаардлагатай гэж хардаг. Суурь нь Танхим, дээд нь төр, харин гадаад орчин нь гаднын санхүүжилт. Гэтэл гадаад орчноос орж ирэх санхүүжилт тогтвортой байдаггүй. Учир нь тэдний хувьд бол бид эрсдэлт бүлгийнхэн юм. Үргэлжид тодорхойгүй байдаг болохоор хэн санхүүжилт оруулахыг хүснэ гэж. Хуулийн дагуу нөхөн төлбөр өгч чаддаг хүчирхэг төр байхгүй байна шүү дээ. Төр нь санхүүжилт олгосон хүн хохирсон бол нөхөн төлбөрийг өгдөг байх ёстой. Гэтэл санхүүжилтээс болж хохирсон олон гадаад иргэн, компани байна.

Бид аливаа зүйлийг хийж болох ч юм шиг, болохгүй ч юм шиг орчинд бизнес хийдэг. Үүнийг цэгцэлж, анхаарах хэрэгтэй.

Танхим бол "Хаана технологийн шинэчлэл болж байна", "экспортын ийм гацааг арилгаж өгөөч", "төрийн айлчлалд ийм гарцыг бий болгуулж, хамтарч ажиллаач" гэх мэтээр төртэйгөө хамт бодлого ярих ёстой газар юм. Шинжлэх ухаанч, судалгаатай, шийдвэрийг эрэлхийлэх хэрэгтэй. Төр рүүгээ ч бодлогын түвшинд ажиллах ёстой. Үүнийгээ өнөөдөр баримтлахгүй байна.

-Энэ мэт тогтолцооны гажуудал байгаа болохоор та МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид горилж байгаа хэрэг үү. Та бараг л хамгийн эхэнд нэр дэвшинэ гэдгээ илэрхийлж байсан?

-Нэрээ дэвшүүлнэ гэдгээ хамгийн эрт мэдэгдсэн хүн нь бараг би байх. МҮХАҮТ-ын бодлогод төрөөс хувийн хэвшлийнхэнд зориулсан дэмжлэгийг хүсэх хэрэггүй юм билээ. Зүгээр л хамгаалалт хүсэх хэрэгтэй юм байна. Дэмжлэг гэж хангалттай ярьсан. Өнөөдрөөр харахад л худлаа гэдэг нь мэдэгдэнэ. Харин оронд нь бизнест төрийн хамгаалалт чухал.

Тиймээс Танхимд системийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Гишүүд нь бүгд тодорхой туршлага эзэмшсэн компанийн эзэд. Тухайлбал, би 30 настайдаа өөрийн ХХК-ийг байгуулж байсан. Өнөөдөр 20 жилийг өнгөрөөлөө. Энэ хугацаанд бид өөрсдөө хөдлөх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Би асуудлаа мэдэхгүй юм бол өөр хэн мэднэ гэж. Тиймээс бизнесийн салбарын удирдлага руу зүтгэж байна. Өнөөдөр би өлсөөгүй, ядраагүй. Ямар нэгэн шунал алга. Компани, бизнесээ чирж очихгүй. Ерөөс тэнд хамт бизнес эрхэлж буй хүмүүсээ хамгаална.

Хэрэв Танхимын асуудлыг шийдэж чадахгүй бол гишүүдээсээ уучлалт гуйгаад Ерөнхийлөгч нь буух хэрэгтэй. Мөнхийн суудал биш шүү дээ. Тиймээс гарч, өгч, бууж чаддаг байх хэрэгтэй.

-Одоогийн Ерөнхийлөгч О.Амартүвшинг та хэр ажилласан гэж тодорхойлдог вэ. Олон нийтийн хувьд шүүмжлэлтэй ханддаг?

-Худалдааны салбар хөгжиж байхад Танхим өөрөө хөгжөөгүй. Гол асуудал нь Танхим огт тодорхойгүй. Санхүүжилт байгаа эсэх, хэрхэн юунд зарцуулсан, худалдаа эрхлэгчдийг ямар байдлаар дэмжиж, тэдний төлөө ажилласан нь тодорхойгүй байдаг. Ерөөсөө л энэ байгууллагыг байгууллага шиг авч яваасай гэдэг хүсэл байсан. Хэрэв хүмүүс надаас ийм асуулт асууж байгаа бол одоогийн Ерөнхийлөгч ажлаа хийж чадаагүй л гэсэн үг. Хэрэв ажлаа хийж чадсан бол улстөрч болохыг нь хориглож, авч үлдэхээр зэхнэ шүү дээ.

-Дараагийн Ерөнхийлөгч тодроход нэг хоног үлдлээ. Энэ хугацаанд та бүхэнд мөрийн хөтөлбөр гэж байгаа нь тодорхой байх. Таны хувьд ямар чиглэл, бодлогыг баримталж байх юм?

-Би дөрвөн чиглэлийг бодсон. Зөвхөн дэмжлэг, өмгөөлөл хэмээн Танхим зүтгээд байж болохгүй. Нэгт, Танхимын бүтцийг шинэчлэх. Би одоо шинэчлэл гэдэг үгнээс эмээж байгаа ч дээрдүүлдэггүй юм гэхэд дордуулахгүй байх ёстой гэж боддог.

Хоёрт, шинэ бодлого, зорилготой болох хэрэгтэй. Гуравт, төртэйгөө хамтарч ажиллахын тулд төрийн хамгаалалтыг хүснэ. Дөрөвт, Танхимд жижиг яамны хэмжээний эрх мэдлийг өгөх. Ингэснээр зөвхөн худалдааг Танхим хариуцна гэсэн үг.

-Яамны хэмжээнд гэдгээ дэлгэрүүлбэл. Өнөөдөр манай улсын худалдааны бодлогыг бас ямар байна гэж хардаг вэ?

-Худалдааны асуудлыг хамгийн багадаа яамны хэмжээнд Танхимд өгөх хэрэгтэй. Гадаад худалдаа Гадаад харилцааны яам, дотоод худалдааг ХХААХҮЯ-нд хамаардаг. Түүнчлэн хүнд, хөнгөн үйлдвэр нь ч ХХААХҮЯ болон УУХҮЯ-нд хамаарах жишээтэй. Холбогдох зөвшөөрлөө ч тус тусад нь авдаг. Түүгээр ч зогсохгүй импорт, экспортоо Гаалийн яам нь мэдээллээ нэгтгэж байх жишээтэй. НӨАТ өгдөггүй газар их болохоор далд эдийн засаг өндөр.

Ингээд харахаар тоон мэдээлэл нь бүрэн гүйцэд бус, худалдаа эрхлэгчид нь яах нь тодорхойгүй байдаг. Тиймээс л Танхимд яамны хэмжээнд худалдааны салбараа нэгтгэж, хариуцах эрхийг нь өгөөсэй хэмээн хүсэж байгаа юм. Бид судалгаагаа хийж, худалдааны салбараа хариуцаж явъя. Судалгаа нь ч бүрэн гүйцэд бус болохоор худалдаа бизнес эрхлэгчид нь бодит бус мэдээлэлтэй зах зээлд өөрийнхөө бор зүрхээр л ажиллаж байна.

Тиймээс худалдааны сектороо Танхимд өгчихвөл бид төрөөс зардал авахгүй. Засгийн газарт нэг төлөөллөө суулгая. Хэцүү л дээ. Гэвч бид ийм хэмжээнд ажиллахгүйгээр гадаад, дотоод худалдаагаа хөгжүүлнэ гэж байхгүй.

-Ярилцлагынхаа төгсгөлд төр болон хувийн хэвшлийн харилцааг ямар байх ёстой гэж та боддог вэ?

-Төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүйгээр иргэн бүрд хүргэх зорилгын хүрээнд хувийн хэвшлийн чадамжийг ашиглах явдал юм. Тиймээс л төр нь хувийн хэвшлээ хувьдаа авах бус бодлогоор хамтарч ажиллах явдал. Гэтэл төр нь хүртэл бизнест оролцоод байж болохгүй. Салбарыг нь эзэгнэж, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөх нь утгагүй. Төр нь төрийн ажлаа, хувийн хэвшил нь өөрсдийнхөө ажлаа хийх ёстой юм.

Мөн компанийн эзэд эздийнхээ ажлыг, ажилтнууд нь ажлаа сайн хийдэг байх хэрэгтэй. Хүн ажил хийж, хүнээр ч ажил хийлгэж сурах хэрэгтэй. Өөрийн хариуцаж авсан ажлаа хамгийн сайнаараа хйиж, хамтрах нь чухал юм.

-Ярилцсанд баярлалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02