Хувийн ААН-үүд байгаль орчны сорилтод жендэрийн мэдрэмжтэй хандлагыг дэмжих талаар хэлэлцлээ


Ази, Номхон далайн Уур амьсгалын үр нөлөөнд эмэгтэйчүүдийн манлайлал сэдэвт “Азийн хөгжлийн банкны Жендерийн форум-2023” өнгөрсөн сарын 21-22 өдрүүдэд боллоо.

Тус форумд Имартын Захиргаа, хүний нөөц эрхэлсэн дэд захирал Э.Халиун илтгэл тавьж, эрчим хүч, дулааны хэмнэлттэй барилга байгууламж болон хайпермаркет барьж байсан туршлагаасаа хуваалцлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд зориулсан зам талбай, нялх хүүхэдтэй ээж нарт зориулсан өрөөгөөр хангаж өгсөн талаар танилцуулав. Түүнчлэн хүний нөөцийн бодлого нь өндөр настан, жирэмсний амралтанд байгаа эмэгтэйчүүдэд уян хатан ханддаг талаар хуваалцсан байна.

Уулзалтаар ногоон эдийн засагт эмэгтэйчүүдийн гүйцэтгэж болох хувиргах үүрэг, хувийн хэвшлийнхний удирдсан уур амьсгалын эсрэг үйл ажиллагаанд оруулах онцгой хувь нэмэр зэргийг онцолсон байна.

Мөн эмэгтэйчүүдийн дунд ногоон ур чадвар, манлайллыг хөгжүүлэх нь салбар даяар тогтвортой туршлагыг хэрхэн хөгжүүлэх, хувийн аж ахуйн нэгжүүд байгаль орчны сорилтод жендэрийн мэдрэмжтэй хандлагыг хэрхэн дэмжих талаар хэлэлцжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02