Хотын стандартын хэрэгжилтэд хяналт тавих таван дэд ажлын хэсэг байгууллаа


Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/242 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хотын стандарт, хяналтын газартай хамтран дүүргийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэхэд хууль, норм, дүрэм, батлагдсан хотын стандартын хэрэгжилтийг эрчимтэй танилцуулах, мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих таван дэд ажлын хэсэг байгуулж, нэгдсэн уулзалт /2023.04.13/ зохион байгууллаа.

Хотын стандартын хэрэгжилтийг эрчимжүүлэх нэгдсэн уулзалтаар Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж стандарт, норм дүрмийг мөрдүүлэх, арга хэмжээний зохион байгуулалт, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, арга зүйг хэрэгжүүлэх тухай санал солилцож, батлагдсан удирдамжийн дагуу таван дэд ажлын хэсэг чиглэл чиглэлийн стандартыг хангуулан хяналт тавьж ажиллана.

Үүнд:
1. Барилга, дэд бүтэц, барилгын түр хашааны ажлын хэсэг

2. Хүнс, худалдаа, үйлчилгээ, аялал жуучлалын ажлын хэсэг

3. Байгаль орчин, агаар, орчны бохирдлын ажлын хэсэг

4. Гадна тохижилт, орчны аюулгүй байдлын ажлын хэсэг

5. Нийтийн эзэмшлийн зам, талбай чөлөөлөх ажлын хэсэг

Үр дүн харъяа баг, хороо, дүүргээ улам илүү өнгөлөг цэгцтэй сайхан болгоцгооё, хотын стандартаа хэрэгжүүлцгээе.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02