Хан-Уул дүүргийн Засаг даргын “Ахмадаа дээдэлье” дэд хөтөлбөрийн хүрээнд ахмад настнуудыг чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх зорилгоор “Хаврын аяз” цэнгээнт бүжгийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд “Хаврын аяз” ахмадуудын цэнгээнт бүжгийн тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдийг шалгарууллаа. Ахмадуудын цэнгээнт бүжгийн тэмцээнд дүүргийн 25 хорооны бүжгээр хичээллэгч 106 ахмадууд гурван насны ангиллаар өрсөлдлөө.
55-60 насны ангилалд:
Тэргүүн байрт 19 дүгээр хорооны бүжгийн хос Б.Эрдэнэцогт, Р.Эрдэнэцэцэг
Дэд байрт 14 дүгээр хорооны бүжгийн хос Т.Төмөрбаатар, Д.Дондов
Гутгаар байрт 1 дүгээр хорооны бүжгийн хос Мангаамаа, Д.Дэлгэрмаа
60-65 насны ангилалд:
Тэргүүн байрт 8 дугаар хорооны бүжгийн хос Д.Очирхуяг, Д.Энхээ
Дэд байрт 2 дугаар хорооны бүжгийн хос Э.Баярсайхан, Ч.Урантүлхүүр
Гутгаар байрт 18 дугаар хорооны бүжгийн хос Л.Бямбабүрэн, Б.Оюунцэцэг
65-аас дээш насны ангилалд:
Тэргүүн байрт 5 дугаар хорооны бүжгийн хос Г.Хашбаатар, М.Лхагвасүрэн
Дэд байрт 21 дүгээр хорооны бүжгийн хос П.Төргэрэл, Л.Загас
Гутгаар байрт 18 дугаар хорооны бүжгийн хос Д.Цолмон, Д.Янжинлхам нар шалгарч, “Шилдэг багш”-аар 18 дугаар хорооны бүжгийн багш Ш.Эрдэммаа, “Шилдэг хороо”-оор Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны бүжгийн баг тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.