Өсвөр үе, хүүхэд, залуучуудыг түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг “Монгол Улсын Иргэний үнэмлэх гардуулах, иргэний андгай өргөх ёслол боллоо.
Андгай өргөх ёслолын үйл ажиллагаанд дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын 16 нас хүрсэн 70 гаруй сурагчид Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч, иргэний андгай өргөлөө.
Ёслолын үйл ажиллагааг нээж Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр болон бусад холбогдох албаныхан оролцож, Монголын үг урлаачдын нийгэмлэгийн тэргүүн Г.Бандицэрэн иргэний андгай өргөсөн сурагчдад зориулан илтгэл тавилаа.
ИРГЭНИЙ АНДГАЙ
Эртний Их түүх Их Монгол Улсын ирээдүй хойч
Монгол Улсын иргэн би
Монгол төрийнхөө
Сүр хүчийг сүлдлэн дээдэлж
Монгол Улсынхаа
Тусгаар тогтнолыг батлан хамгаалж
Монгол иргэнийхээ
Нэр төрийг өндөрт өргөн
Бүрэн эрхт ард түмнийхээ итгэлийг даан
Их түүх, эрх чөлөөний эзэн нь байж
Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж
Их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж
Энх тайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж
Хууль ёсыг чандлан сахиж
Үнэнч шударга
Цэвэр ариун
Оюун төгс
Хөдөлмөрч хичээнгүй
Иргэн байхаа андгайлж байна.