Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар хамтран анх удаагаа зохион байгуулж буй Стратегийн команд штабын сургуулийн хүрээнд өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгуулагдлаа.
Хан-Уул дүүргийн хэмжээнд 25 хороонд нийт түр цугларах 40 цэгт иргэд дуут дохиогоор цугларч, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүнд иргэд олон нийтэд газар хөдлөлтийн гамшгийн үед авч хэрэгжүүлэх авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар, зөвлөмж өгч ажиллалаа.