Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 оны “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгөөр 10-р хорооны гудамж, зам, талбайн тохижилт, амьдрах орчны нөхцөлийг чанаржуулах зорилгоор Морингийн 1 дүгээр хэсэгт хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн засварлаж ашиглалтад оруулж дуусгалаа.