Хан-Уул дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт Туул гол дагуу үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй бууж үерт өртсөн айл өрх, иргэдийн амь нас, эд хөрөнгийг гамшгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор яаралтай нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг Дүүргийн Засаг даргын 2023 оны А/428 тоот захирамжаар зохион байгуулж байна.