Ерөнхий боловсролын сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах, багш, ажилтнуудын ажиллах орчинг сайжруулах, суралцагчдын соёл, спортын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Нисэхийн 7-р сургуулийн спорт заалыг дүүргийн төсвийн хөрөнгөөр засварлан, шинэчилж ашиглалтад орууллаа.
Дүүргийн хөрөнгөөр хийгдсэн тус ажлын хэрэгжилттэй НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НИТХ-ын Төлөөлөгч Б.Мягмар нар танилцан, бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэн ажиллалаа.
Тус спорт заал нь багшийн өрөө, хувцас солих өрөө, шүршүүр, ариун цэврийн өрөө, чийрэгжүүлэлтийн өрөө зэрэг стандартын дагуу өрөө тасалгааг тохижуулсан бөгөөд дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт болон гадна тохижилтын ажил бүрэн дуусаж, байнгын ашиглалтад орлоо.