Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барилгын салбарын аж ахуй нэгж байгууллагуудад Хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байран дахь эрсдэлийг бууруулах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, харилцан туршлага солилцох сургалт зохион байгууллаа.
Сургалтад 50 гаруй аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнууд оролцож, ХАБЭА-н хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, аюул, эрсдэл, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга зам, хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг судалж, мэдлэг мэдэгдэхүүн авлаа.
Мөн “Нутгийн буян” группын “Хаппи ресиденс” төслийн талбай дээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сайн туршлагатай танилцлаа.