Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал оруулахгүй байх, эргүүл хяналтыг эрчимжүүлэх чиглэлээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Богдхан-Уулын дархан цаазат хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нартай уулзалт зохион байгуулж, санал солилцлоо.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 21/06 дугаар тогтоолоор дүүргийн 12 дугаар хорооны Малчин, Таван толгой, Өлийн ам, Цоохор, Цагаан эрэг, 13, 14 дүгээр хороонд мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрч, бусад хэсэгт хориглосон байдаг.