Иргэдийн спортын XI их наадмын софт волейболын тэмцээн 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дүүргийн спорт хорооны зааланд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд дүүргийн 19 хорооны 55-аас дээш насны 120 гаруй ахмад тамирчид хурд,хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа. Тэмцээний нийлбэр дүнгээр:
Тэргүүн байрт П.Мөнх-Эрдэнэ Засаг даргатай 15 дугаар хорооны баг тамирчид, Дэд байрт Ц.Эрдэнэцэцэг Засаг даргатай 23 дугаар хорооны баг тамирчид,
Гутгаар байрт Ж.Хишигбаяр Засаг даргатай 16 дугаар хорооны баг тамирчид, хагас шигшээд Б.Байгалмаа Засаг даргатай 21 дүгээр хороо, Ш.Норовцэрэн Засаг даргатай 19 дүгээр хороо, Д.Мөнхбаяр Засаг даргатай 3 дугаар хороод тус тус шалгарлаа.
Баг, тамирчдад амжилт хүсье.