Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт нэгдүгээр сарын 18-ны 1.8 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлт тус аймгийн Ханх сумын төвөөс баруун зүгт 31 км, Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн хойд зүгт 51 км, Цагааннуур сумын төвөөс зүүн зүгт 62 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Он гарснаас хойш 20 хүрэхгүй хоногийн хугацаанд манай улсад нийт долоон удаа газар хөдлөөд байна.