“Имарт” хайпермаркет нь үйлчлүүлэгчдийнхээ хэрэглээг үргэлж сайжруулж, чанартай бараа бүтээгдэхүүнийг худалдаалахыг зорин ажилладаг билээ.
2020 оноос эхлэн Чэжү арлын эрүүл, органик хүнсний бүтээгдэхүүнийг шууд импортлон, үйлчлүүлэгч нартаа хүргэх зорилго тавьснаар жимс, ногооны худалдаагаар өргөжүүлэн Халобонг жүрж, Рэдхян жүрж, Голден киви, Чэжү мандарин зэргийг шууд импортлодог болсон.
Энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг гарын үсэг зурснаар Чэжү хотын ХАА-н бүтээгдэхүүний экпортыг дэмжих хоршоотой хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэн олон нэр төрлийн эрүүл, органик бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч нийлүүлэх мөн бизнес эрхлэгч нартай хамтран ажиллах боломжийг олгодог юм.
Хамтын ажиллагааны хүрээнд 2024 онд MR Papa Олон улсын сүлжээг Имартын Хан-Уул салбарт албан ёсоор нээгдлээ.