Барби хүүхэлдэй нь 1959 оны 3-р сарын 9-ны өдөр мэндэлжээ. Энэ өдөр Барби хүүхэлдэйг анх АНУ-ын Нью-Йорк хотын үзэсгэлэнд олон нийтэд танилцуулан ердөө 3 доллараар худалдаалж байжээ.
Барби нь өдгөө дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэй болсон бөгөөд минут тутамд 100 ширхэг барби худалдаалагдаж байна.
Ruth болон Elliot Handler нар охин Barbara найзуудтайгаа цаасан хүүхэлдэйгээр тоглон хүүхэлдэйг коллежийн оюутан, хөгжин дэмжигч охид болгон төсөөлөн тоглож байв. Охидын тоглож байгааг ажигласан эцэг, эх хоёр хүүхдүүдийг тоглоход илүү хялбар байлгах үүднээс хүүхэлдэй урлахаар эрмэлзэж байв.
1959 оны 3-р сарын 9-ны өдөр Нью-Йорк хотод жил бүр болдог тоглоомын үзэсгэлэнд Ruth болон Elliot Handler нар оролцжээ. Тэнд тэд нэгэн хүүхэлдэйг онцолж харсан нь нялх хүүхдийг биетэй биш насанд хүрсэн хүний биетэй бүтээгдсэн байжээ.
Тэд Швейцарь луу гэр бүлээрээ аялалаар явж байхдаа өнөөнх хүүхэлдэйтэй адил биетэй Германд үйлдвэрлэсэн Lilly хүүхэлдэйнээс нэг загварыг худалдаж авчээ. Тухайн үед тус хүүхэлдэй нь хүүхдэд худалдаалагддагүй зөвхөн насанд хүрэгчдэд зориулагдсан байжээ.
Ингээд тэд Барби хүүхэлдэйнийхээ анхны эх загварыг олж аван худалдаалах эрхийг нь авчээ.
Насанд хүрсэн хүний биетэй хүүхэлдэйгээ хүүхдэд зориулан бүтээж өөрийн охин Барбарагийн нэрээр нэрлэн үйлдвэрлэж эхэлжээ. Ийнхүү охидын хайртай тоглоом Барби хүүхэлдэй үүссэн түүхтэй.
Хожим нь 1961 онд тэд Барби хүүхэлдэйний найз залуу бол Кен хүүхэлдэйг зохион бүтээж олон нийтэд танилцуулж байжээ.
1967 онд тэд Francie хэмээх анхны өнгөт арьст Барбиг танилцуулжээ.
Ruth болон Elliot Handler нарын үүсгэн байгуулсан Mattel хүүхдийн тоглоомын үйлдвэр нь Барбинуудаа туранхай, өв тэгш бие хаатай, цэнхэр нүд, шаргал үстэй бүтээж байжээ.
Энэ нь олон охидыг Барби шиг болох мөрөөдөлд автуулж, Барби шиг байх нь гоо сайхны хэмжүүр мэт ойлголтыг төрүүлж байсан. Ялангуяа өсвөр насны охид үүнээс болж өөртөө итгэлгүй байдал, сэтгэл гутрал болон анероксия гэх өвчинд автаж байсан учир олон нийтээс ихээхэн шүүмжлэл авчээ.
Ингээд 2016 онд Барбиг өндөр, нам, өргөн, бүдүүн гээд бүх төрлийн биеийн галбиртайгаар, төрөл бүрийн царайтайгаар үйлдвэрлэж эхэлсэн байна.
Ийнхүү Барбины хувьсал үргэлжилсээр өнөө цагт ирсэн нь Extra Barbie юм.
Extra Барбины гол онцлог нь тод өнгө этгээд хэв маягийг хослуулсан бөгөөд Барби бүр өөрийн гэсэн давтагдашгүй, өвөрмөц гадаад үзэмжтэйгээр бүтээгджээ.
Барбигийн төрсөн өдөрт та бүхнийг урьж байна.