Хотын дарга Х.Нямбаатар Багануур дүүрэгт “Хэрлэн” худалдааны төвийн өмчлөлийн асуудлаар ажиллаж байна.
Дүүргийн төвд байршилтай тус байгууламжийн 34 хувийг нийслэл эзэмшдэг ч үйл ажиллагаа явуулдаг “Хишиг-Уул” ХХК нь нийслэлд ногдол өгдөггүй, хувьцаа эзэмшигчдээ хуралдуулдаггүй, баримт материалыг нуун дарагдуулдаг гэлээ.
"Төв цэнгэлдэх хүрээлэнд үүссэн асуудал энд бас бугшсан байна. Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй" гэсэн юм.