Гарааны болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэгээс гадна бизнесээ хэрхэн тогтвортой, амжилттай удирдах, урт хугацааны стратеги төлөвлөгөөг хэрхэн боловсруулж, хүний нөөцөө яаж ухаалаг удирдах зэрэг асуудал нэн тэргүүнд тулгардаг. Эдгээр асуудлыг шийдэхэд туслах мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх үйлчилгээг ХААН Банк “Бизнес төв”-өөрөө дамжуулан харилцагчдадаа олгодог билээ. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид өөрт шаардлагатай санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээг цогцоор нь, нэг дороос авах боломжтой гэдгээрээ онцлог юм.
Жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусгайлан зориулсан “Бизнес төв” -ийн орон нутаг дахь анхны салбарыг ХААН Банк өнгөрсөн оны 12-р сард Орхон аймагт анх байгуулж байсан бол өнөөдөр Сэлэнгэ аймагт 7 дахь төв үүдээ нээлээ