"Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" цуглаан зохион байгуулах талаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс мэдээлэл өгөв.
Энэ үеэр МСНЭ-ийн Гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр "Тавдугаар сарын 3-нд Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохионо. Монгол Улсад 600 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 4500 гаруй хүн ажиллаж байна.
Энэ жилийн дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг "Сэтгүүл зүй бол байгаль орчныг хамгаалах нүүр царай болох учиртай" гэх уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. Мөн энэ өдөр "хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" цуглааныг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэхүү цуглаан нь хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй иргэд болон гурван сая иргэдийн мэдэх эрх ашгийг хамгаалах зорилготой.