Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Дэлхийн Холбоо (ХЭҮБДХ)-ны 2024 оны ээлжит хурлын үеэр “Бизнес ба хүний эрх: Хүний эрхийн Үндэсний Комиссын гүйцэтгэх үүрэг, байр суурь” бага хурал 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдлаа.
Тус бага хурлаар Их Британи, Умард Ирландын Вант Улсын Эдинбург хотноо 2010 онд зохион байгуулагдсан “Бизнес ба хүний эрх” болон ХЭҮБ-уудын гүйцэтгэх үүргийн талаар ХЭҮБДХ-ны 10 дугаар бага хурлаас гаргасан Эдинбургийн тунхаглалын мөрөөр олон улсын хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүний эрхийн үндэсний байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар хэлэлцэв.
Бага хуралд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа оролцож, технологийн хөгжил хүний эрхэд үзүүлж буй нөлөөллийг хянан шалгахад хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүргийн талаарх Комиссын байр суурийг илэрхийллээ.
Комиссын гишүүн Г.Нарантуяа уг асуудал нь тухайн улсын улс төр, эдийн засгийн байдал болон ХЭҮБ-ынх нь хуулиар тогтоосон мандат, чиг үүргийн орчноос хамааралтай гэдгийг цохон тэмдэглээд Монгол Улс нь бусад улс орны нэгэн адил дижитал шилжилт хийж байгаа бөгөөд энэхүү үйл явц, технологиос үүдэлтэй хүний эрхийн нөлөөллийг хянах, сөрөг үр дүнг үнэлэх шаардлага урган гарч байна гэдгийг тодотгож, ХЭҮК-оос Монгол Улсын хэмжээнд хийх “Технологи ба хүний эрх” хяналт шалгалтад технологийн мэргэжилтнүүд, төрийн байгууллагын төлөөлөл, хүний эрх хамгаалагчид, олон нийтийн төлөөлөл зэрэг олон талт төлөөллийн оролцоотой зохион байгуулж буй талаар танилцууллаа.
Улмаар ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа нар
Эх сурвалж: ХЭҮК