Зудын улмаас хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэхэд зориулсан дэмжлэг үзүүллээ


 ЖАЙКА Монгол дахь төлөөлөгчийн газраас Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд зудын улмаас хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгах үйл ажиллагаанд шаардлагатай бодис, барааг ОБЕГ-т хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

 Арга хэмжээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү,  ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцсон юм.

Игавахара Масарү хэлсэн үгэндээ “Зудын улмаас зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгах нь яаралтай хийх ёстой ажлын нэг бөгөөд орон нутагт ажил гүйцэтгэж байгаа ОБЕГ, Мал эмнэлгийн хүрээлэн болон тухайн орон нутгийн бүх албан хаагч, ард иргэдэд хүндэтгэл илэрхийлэхийн хамт Япон улсаас олгож байгаа энэ удаагийн тусламж та бүхэнд бага ч болов тус болоосой хэмээн хүсч байна” гэлээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Энэ жил сүүлийн 50 жилд тохиолдоогүй цасан бүрхүүл тогтож, ихэнх суманд төмөр зудын нөхцөл  байдал үүссэн. Үүний улмаас улсын хэмжээнд 7.4 сая толгой мал хоргодсон бөгөөд өнөөдрийн байдлаар зүй бусаар хоргодсон малын сэг зэмийн 84 хувийг устгах ажлыг зохион байгуулаад байна. Энэхүү ажлыг эрчимжүүлэхэд тусламж үзүүлж байгаад талархалтай байна” хэмээсэн юм.

Харин ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи “Өнгөрсөн өвөл Монгол Улсын ихэнх нутаг зудын гамшигт өртөж, олон иргэд их хэмжээний хохирол амссанд харамсаж байна. Монголын ард иргэд өөрсдийн хүчээ нийлүүлэн хамтран ажиллаж байна. Япон улс ч бас та бүхэнтэй хамтран ажиллах болно” хэмээн дурдлаа

Энэ хүрээнд ариутгалын хоёр төрлийн бодис /нэг тонн/,  250 ширхэг автомакс /автомат шүршигч/, 7,000 ширхэг халдвар хамгааллын хувцсыг хүлээлгэн өгсөн бөгөөд орон нутагт хуваарилан олгох юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02