Төв аймаг, Батсүмбэр сум Үдлэг багийн “Урт жалга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 142 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/-т Ойн гал түймэр гарчээ. Дуудлагыг энэ сарын 19-ний өдрийн 17:25 цагт хүлээн аваад тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд очиж ойн гал түймрийг унтраажээ. Өчигдөр 19:40 цагт цурамд оруулан, 05.20-ны өдрийн 07:45 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар гал түймэрт ойн 10 га орчим талбай өртөж шатжээ.
Өнөөдрөөс ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэнэ. Иймд гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.