"Зураач Р.Батцэнгэл сүүлчийн амьсгаагаа таттал "Хүннү товчоо" ном дээрээ ажиллаж байгаад тэнгэрийн ивээлд одлоо"


Зураач, эх зохиогч, "Монголын нууц товчоог дэлхийд түгээе" сангийн тэргүүн, цуцашгүй бүтээлч эрхэм хүмүүн Рэнцэнгийн Батцэнгэл 2024 оны тавдугаар сарын 18-ны өдөр тэнгэрт дэвшлээ.

Насан багаасаа Монголын урлаг соёл, өв соёлд шимтэн ухамсарт амьдралаа эх түүх, дээдсийн уламжлал, соёлыг дэлхийн олон үндэстэнд сурталчлах, түгээх үйлсийг манлайлан хэрэгжүүлэхэд зориулсан авьяаслаг уран бүтээлч, жинхэнэ эх оронч явсан Р.Батцэнгэлийн замнал бидний хайр талархал, бахдал бишрэл, үлгэр дуурайл болон үлдэж байна.

2014 оноос өнөөдрийг хүртэл "Монголын нууц товчоо" түгээмэл эх номыг англи, орос, франц, казах, япон, солонгос, унгар, хятад, кирилл монгол, монгол бичиг зэрэг 10 хэл, бичгээр хэвлүүлж, тун удахгүй герман хэл дээрх хувилбар нь гарах гэж байна. Энэ бүтээл нь 2022 оны "Мөнгөн мод" оны шилдэг бүтээл шалгаруулах ёслолын "Шилдэг ном хэвлэл" шагналыг хүртсэн юм.

2023 онд бүтээсэн "Морин хуурын дууль" ном нь мөн олон хэл дээр хэвлэгдэн дэлхийн монголчууд, монголын түүх соёлд хайртай хүмүүсийн хүртээл болсон юм. Тэрээр сүүлчийн амьсгаагаа таттал бүтээлч сэтгэхүйгээ хадгалан "Хүннү товчоо" ном дээрээ ажиллаж байгаад тэнгэрийн ивээлд одлоо.

Алтан ургийн хэлхээ болон мэндэлснийхээ үйл учрыг гүйцээн, өвгөдийн түүхийг дээдлэн биширч, утга учиртай, бүтээл дүүрэн, гэгээн сайхан амьдарч туурвиж, чин сэтгэлийг барьсанд тань баярлалаа. Таныг үүрд дурсаж, бахархаж явах болно, бид.

Амгалан нойрс доо. Энх хутгийг олох болтугай.

Гэр бүл, ах дүүс, анд нөхөд, хамтран ажиллагсад, дэмжин туслагсад түүнийг таньдаг мэддэг хэн бүхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Уран бүтээлийг нь бүх талаар дэмжиж байдаг монголын өв соёлыг хайрлан хүндэтгэдэг, дэмжин дэлгэрүүлдэг бүх хүнд талархал дэвшүүлье.

Түүний бидэнд үлдээсэн өв:

  • "Монголын нууц товчоо түгээмэл эх" 3 цуврал ном
  • "Чингис Хаан" бүрэн хэмжээний анимейшн кино
  • "Алтан ургийн домгийн чуулган" уран бүтээлийн үзэсгэлэн
  • "Ардчиллын түүчээ - МоАХ" улс төрчдийн бүлэг хөрөг
  • "Тусгаар тогтнолын төлөөх 70 жил" улс төрчдийн бүлэг хөрөг
  • "Морин хуурын дууль" ном (монгол, англи)
  • "Хүннү товчоо" ном (монгол, англи)

 

Эх сурвалж: Монголын Нууц Товчоог Дэлхийд Түгээе Сан


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Хамтдаа шалгая, хамгаалъя 2024/06/26
Гадаадын иргэд ажиллаж амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотуудын эрэмб… 2024/06/18
Путин Хойд Солонгост 24 жилийн дараа төрийн айлчлал хийж байна 2024/06/18
Зочид буудал, дэн буудлын барилга байгууламжийг шалгахад 3385 зөрчил и… 2024/06/18
Зарим ажил олгогч хүүхдэд бага хөлс өгдөг, өөр ажил хийлгэдэг, дуртай … 2024/06/18
АТГ 28 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ 2024/06/18
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Усны ослоор амиа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өсжээ 2024/06/18
Дуу цахилгаантай аадар бороо орно 2024/06/18
Гаднын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хуулийн зөвлөгөө өгөх… 2024/06/18
Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарагч байгууллага – Имарт 2024/06/14
Нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоожээ 2024/06/08
Кэмбрижийн их сургуульд Чингис хаан судлалаар судалгаа хийх судлаачдад… 2024/06/08
5 дугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хааж… 2024/06/08
Монголын анхны дүүжин буюу татлагат гүүрийг 74 сая ам.доллароор барина 2024/06/08
Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг өнөөдрөөс ХУУЧИН ЗОХИЦУУЛАЛТААР я… 2024/06/08
Шүүх хурлын шийдвэр гарч Н.Номтойбаярыг нэр дэвших эрхтэй гэж үзлээ 4 цагийн өмнө
"Хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах байгууллагыг удирддаг тул эрх ба… 4 цагийн өмнө
Татгалзсан хариу аваад байсан 154 хүн нэр дэвшигчээр дахин бүртгүүлэх … 4 цагийн өмнө
Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх нь зөв гэж шүүх үзжээ 4 цагийн өмнө
Хүчтэй орсон аадар борооны улмаас аянгад цохиулж нас баржээ 4 цагийн өмнө