“Microsoft” компани хиймэл оюунд суурилсан шинэ программ хангамж, төхөөрөмжүүдээ танилцууллаа.
Хиймэл оюунд суурилсан шинэ төрлийн суурин компьютерээ “Copilot+PC” гэж нэрлэснээ тус компанийн Гүйцэтгэх захирал даваа гарагт болсон арга хэмжээний үеэр онцоллоо. Тус компанийн “Surface” төрлийн төхөөрөмжүүдэд хиймэл оюун боловсруулалтын тусгай чип суулгаснаар гүйцэтгэлийн хувьд илүү хүчирхэг болжээ. Түүнчлэн “Apple”-ийн “MacBook Air M3”-аас 58 хувь илүү хурдан гэдгээрээ онцлог байна. Шинэ танилцуулсан төхөөрөмжүүдийн үнэ 1000 ам.доллароос эхэлж байгаа аж.
Мөн “OpenAI”-ийн саяхан шинээр танилцуулсан “ChatGPT4o” хувилбарыг “Copilot+PC” хиймэл оюундаа удахгүй нэгтгэхээр болсон байна. “ChatGPT”-ийн шинэ хувилбар нь бичвэр, дүрс, аудиог бодит хугацаанд илүү хурдан боловсруулах чадвартай юм.
Тус компани “Recall” хэмээх удаан хугацааны өмнөх хайлт, цахим шуудан эсвэл чатыг харилцан ярианы хэлбэрээр хайх боломжтой функцийг шинээр нэвтрүүлсэн байна.
Үүнээс гадна “Windows”-ийн хадмал орчуулгын функц нь ямар ч төрлийн дуу бичлэгийг англи хэлнээс 40 өөр хэлэнд шууд орчуулах боломжтой болжээ. Түүнчлэн гар зургийг илүү боловсронгуй зураг болгон хөрвүүлэх боломжтой “Machine Learning” хувилбарыг нэвтрүүлж байгаа юм байна.
“Microsoft” компани генератив хиймэл оюунаар компьютерын тооцоололд хувьсгал авчрахыг харуулах зорилготой байгаа юм. Мөн “Apple”, “Google”-ийг хиймэл оюуны чиглэлд гүйцэхийг зорьж байна.
Д.Отгонсүрэн
Эх сурвалж : Bloomberg.mn