"Улаанбаатар марафон 2024" олон улсын гүйлтийн бүртгэл өчигдөр 17:00 цагт хаагдсан.
Гэхдээ үүнээс хойш олон нийтийн зүгээс бүртгэл сунгах хүсэлт их ирсэн тул таван километрийн зайд гүйгчдийн бүртгэлийг тавдугаар сарын 24-ний өдрийг хүртэл дахин нээж байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Бүртгүүлэх холбоос:
Өчигдрийн байдлаар таван километрийн зайд гүйхээр 8,000 гаруй хүн бүртгүүлээд байв. Таван километрийн гүйгчдийг 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэж байгаа юм.