Тавдугаар сарын 25-ны Бямба гарагт "Улаанбаатар Марафон-2024" олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулагдаж, автомашингүй өдөр тохионо.
Гүйлт Сүхбаатарын талбайгаас эхлэх бөгөөд энэ үеэр төв замаар буюу Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл хөдөлгөөн хаагдана.
Тодруулбал тавдугаар сарын 25-ны 06:00-18:00 цагийн хооронд дараах уулзвар, гудамж замуудад автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах юм.
Төв замын хөдөлгөөн хаагдах тул нийтийн тээврийн автобусны маршрутад өөрчлөлт орох юм байна.
Энэ удаагийн марафонд 15,699 хүн оролцохоор бүртгүүлжээ. Харин өнгөрсөн жил 12,775 хүн бүртгүүлж байв.