Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчийн байрны түрээсийг төр санхүүжүүлэхгүй


Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны  хуралдаан өнөөдөр /2024.05.22/  11 цаг 16 минутад 82 хувийн ирцтэй эхэллээ.

Хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 03-нд өргөн мэдүүлсэн Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм. Энэхүү хуулийн төсөл нь таван бүлэг, 15 зүйлтэй, мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох, мэдээллийн технологийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг дэмжих, санхүүжүүлэх эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэх замаар цахим эдийн засгийг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилттой.

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг хуулийн төслийн 13.3.11 дэх заалт буюу "мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсэд бүртгэгдсэн мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчийн үйл ажиллагаа явуулах байрны түрээсийн зардлын 50 хүртэлх хувийг санхүүжүүлэх" гэснийг бүхэлд нь хасах санал гаргасныг гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ. Хуулийн төслийн 14 дүгээр зүйлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй нэг саналыг мөн дэмжсэн.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн гишүүн зөвлөлийг хэр хугацаатай томилох, хэрхэн шалгаруулах талаар асуухад Цахим, харилцаа холбооны сайд Н.Учрал, хуулийн төслийн 11.7-д Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газраас тогтооно гэсэн зохицуулалтыг тусгасан гэв.

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг,  Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдаар ахлуулаад, Ажлын албыг яаманд хариуцуулбал илүү үр дүнтэй хэмээн байр сууриа илэрхийлж, санал гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67 хувь нь дэмжсэн юм.

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөл. Уг төслийг дагаж Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Харилцаа холбооны тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нэмэлт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслүүд өргөн мэдүүлснийг мөн хэлэлцлээ.

Ийнхүү Инновац, цахим бодлогын байнгын хороо Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй 23 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэг явуулсанд тооцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
СУРВАЛЖИЛГА: Төв аймгийн АН-ынхан хууль зөрчиж буй асуудлаар Ерөнхий с… 2024/11/06
Apple компани iPhone-ы зарим загварт хиймэл оюуны системээ нэвтрүүллээ 2024/10/29
Сүүлийн 130 жилд анх удаа аравдугаар сард Фүжи уулын оройд цас тогтоог… 2024/10/29
Хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаал… 2024/10/29
Улиастайн эцэст нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулжээ 2024/10/29
Цахим боловсролын үр дүнг монгол хүүхдийн сурах арга барилд тохируулан… 2024/10/29
“Boeing” зээлжих зэрэглэлээ буурахаас сэргийлж $15 тэрбумын санхүүжилт… 2024/10/29
Японы эрх баригч нам олонх болж чадаагүй нь хөрөнгө оруулагчдад эргэлз… 2024/10/29
Хаягдсан хотын сууринг Мексикийн ширэнгээс санаандгүй олжээ 2024/10/29
НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхлэв 2024/10/29
Хууль бус хөрөнгийг буцаан авах чиглэлээр мэргэшсэн гаднын мэргэжилтнү… 2024/10/29
Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнажээ 2024/10/29
Камала Харрис Ерөнхийлөгч болох чадамжтайгаа баталж IQ-гаа шалгуулахад… 2024/10/29
“Нийслэлийн ойг баяр ёслол шиг тэмдэглэх бус тулгамдаж буй асуудлуудыг… 2024/10/29
“Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр болг… 2024/10/29
Ж.Батсуурь : Амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хө… 2024/10/28
Ж.Батсуурь : Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны х… 2024/10/28
Имартын хамт олон ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг амжилттай … 2024/10/23
Скай хайпермаркет ХХК болон Солонгосын ‘‘Имарт Инк’’ хамтран ‘‘Маргааш… 2024/10/23
“ЭЕРЭГ СЭТГЭЛГЭЭ” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2024/09/02