Боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт удааширсан нь инфляц буурахад хамгийн их нөлөөлжээ
Иений ханшийн уналт зардлын нөлөөтэй инфляцын дарамт үүсгэж байж магадгүй гэсэн болгоомжлол үүсээд байна. Япон улсын инфляц Төв банкных нь зорилтот түвшнээс дээгүүр хэвээр байгаа ч хоёр сар дараалан буурсан үзүүлэлттэй гарлаа.
Дөрөвдүгээр сард шинэ хүнсийг оруулалгүй тооцсон хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар өссөнийг Японы Дотоод хэргийн яам мэдээлжээ. Инфляц ийнхүү 25 сар дараалан Японы Төв банкны зорилтот хоёр хувиас дээгүүр түвшинд хадгалагдаж байна. Боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт удааширсан нь инфляц буурахад хамгийн их нөлөөлжээ. Энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ жилийн өмнө эрс өсөж, бизнес эрхлэгчид үнээ өсгөхөөс болгоомжлох нь буурч байна гэсэн дохио өгч байсан бол өнгөрсөн сард үнийн өсөлт 3.5 хувь болж саарсан байна. Мөн орон сууцны үнийн өсөлт удааширсан нь нөлөөлсөн аж.