Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барих газарт ажиллалаа


Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалтын цогцолбор бүхий хоёрдугаар төвийг Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын аманд 2-3 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Нийт 15 газарт, 95 мянган м.кв талбай бүхий энэ төвийн дэд бүтцийг барихад шаардагдах хөрөнгийг энэ оны улсын төсөвт тусгасан. Мөн төвд ажиллах 1,500 эмч, ажиллагсдыг ирэх сараас АНУ-ын Ютагийн их сургуультай хамтран сургаж эхлэх юм.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, нас баралтыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах энэ төвийг аль болох богино хугацаанд барьж, ашиглалтад оруулахын төлөө хичээж ажиллахыг захилаа.

Ерөнхийлөгч өмнө нь захирамж гарган, Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг барихад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсэг байгуулсан.

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар тэргүүтэй Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, АШУҮИС-ийн захирал Б.Дамдиндорж, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нар багтсан юм.

Ажлын хэсэг хоёрдугаар төвийн бүтээн байгуулалтыг мэргэжил, арга зүйгээр хангаж, дэмжлэг үзүүлнэ. Мөн хавдар үүсгэж байгаа шалтгаан, нөхцөлийг таслан зогсоох, салбар дундын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцсэн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр ажиллана.

Манай улсад жилд 7,000 хүн хорт хавдраар өвчилж, 4,500 хүн нас бардаг бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд өвчлөл хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцооллыг ДЭМБ хийгээд байна.

Хавдрын шалтгаант нас баралт нийт нас баралттай харьцуулахад дэлхийд 17 хувьтай байхад манайд 24 хувьтай төдийгүй, хорт хавдраар өвдсөн иргэдийн 70 орчим хувь нь хожуу шатандаа оношлогддог.

Цаашид иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, иргэд амьдарч байгаа бүс нутагтаа хавдрын эсрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг болох, хавдраас шалтгаалсан нас баралтыг бууруулах бодлого барьж байна.

Энэ үүднээс Хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөх, аймгуудын  эмнэлгийг техник, тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“FIBA 3x3 ULAANBAATAR SUPER QUEST 2025”ТЭМЦЭЭНИЙ ТОВ ГАРЛАА Өчигдөр
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна Өчигдөр
"Teenage Life Style" уриан дор сайн үйлсийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж… 2025/04/07
Экстрем спортын талбай байгууллаа 2025/04/04
2025 оны АЗИ ТИВИЙН АВАРГАД ӨРСӨЛДӨХ ЖҮДО БӨХИЙН ШИГШЭЭ БАГ 2025/04/03
Дэлхийн 76 улсын цагдаагийн байгууллага ашигладаг “MD-Video AI” програ… 2025/04/03
МАЛ АЖ АХУЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО 2025/04/03
Хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийн "хайрын өнгө" үзэсгэлэн олон ний… 2025/04/03
Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 24 мега төслийг олон улсын “ФИДИК” гэрээ… 2025/04/02
Сангийн сайд Б.Жавхлан: Гадаад валютын улсын нөөц таван тэрбум ам.долл… 2025/04/02
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо 2025/04/02
Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах, “UB fo… 2025/04/02
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ 2025/04/01
Нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” тэмцээний шилдгүүдийг т… 2025/04/01
Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлөх, ТҮЦ… 2025/03/31
Нийслэлийн аварга шалгаруулах “Монгол адуучин” тэмцээн Хүй 7 худагт бо… 2025/03/29
‘’ХҮНИЙ ЭРХ, ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ БАРИЛГЫН САЛБАР’’ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО 2025/03/27
Мал бордох технологи, махны экспортын талаар хэлэлцүүлэг зохион байгуу… 2025/03/24
У.Хүрэлсүх: Усаа хайрлаж, хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр хэрэгжүүлэх … 2025/03/21
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно 2025/03/20