‘’ХҮНИЙ ЭРХ, ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ БАРИЛГЫН САЛБАР’’ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО


Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас барилгын салбарт хүний эрх, аюулгүй  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жендэрийн мэдрэмжтэй ажлын байрыг бий болгох, хүйсийн ялгаатай хэрэгцээг тэгш харгалзах Үндэсний жендэрийн бодлого, Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын баримталж буй эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн зохистой хөдөлмөр эрхлэлт жендэрийн тэгш байдлыг хангахыг бодлогоор дэмжиж буй. Тус хандлагад нийцүүлэн “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй барилгын салбар’’ хэлэлцүүлгийг Азийн хөгжлийн банк,  Монгол дахь GIZ ‘’Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь’’ төсөлтэй хамтран зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд ХББОСЯ-ны Орон сууцжуулалтын хэлтсийн дарга Э.Батболд,   Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга С.Батзаяа, ‘’Азийн хөгжлийн банк’’-ны Жендэрийн зөвлөх Б.Болорцэцэг, ‘’Баран групп’’-ийн нийгэм, жендерийн менежер Ц.Даваадулам, “АХБ’-ны Монгол дахь суурин төлөөлөгчдийн газрын Жендерийн ахлах мэргэжилтэн Г.Саранзаяа, ‘’Монголын бүтээгч барилгачин эмэгтэйчүүдийн холбоо’-ны НҮТББ-ын гүйцэтгэх захирал Д.Эрдэнэчимэг, ‘’Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо’’-ны тэргүүн Б.Чулуундолгор, ХББОСЯ-ны төлөөлөл, Азийн хөгжлийн банкны төлөөлөл, Барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцож, барилгын салбарт жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, барилгын салбарт цаашид авч хэрэгжүүлэх сайн туршлагын талаар санал солилцов.

Барилгын салбар дахь дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж буй энэ үед барилгын салбар, тэр дундаа эрэгтэйчүүд давамгайлсан салбарт Жендэрийн хариуцлагатай бодлогыг нэвтрүүлэх нэн шаардлага тулгарч буйг талууд онцолж байв.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон бусад оролцогч талуудын хамтын ажиллагааны үр дүнд барилгын салбар дахь эмэгтэйчүүдийн ажиллах хүчийг нэмэгдүүлж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн бүх үе шатад нийгмийн оролцоо, жендэрийн тэгш байдлыг хангах шалгуур үзүүлэлт, бодлого, төлөвлөлтийг тусган хэрэгжүүлдэг сайн жишиг бий болгохыг зорьж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30