Энэ сарын буюу 2025 оны 4 сарын 12-13 өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо “FIBA 3x3 Ulaanbaatar Super Quest 2025” тэмцээн зохион байгуулагдахаар боллоо. Тэмцээнд Монгол улсын “Ulaanbaatar East”, “Ulaanbaatar West”, “Zavkhan Sainscore” тэргүүтэй БНХАУ, Сингапур, Тайвань, БНСУ, Япон улсуудын шилдэг 12 баг “тоосоо өргөх” юм.
Тэмцээн Спортын тов ордонд зохион байгуулагдана.