АЛЕКСАНДР ЛУКАШЕНКО, ШИ ЖИНЬПИН НАР БЭЭЖИНД УУЛЗАВ


Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Бээжин хотноо уулзав. Үүнээс өмнө Лукашенко ОХУ-д Владимир Путинтэй ганцаарчилсан уулзалт хийсэн билээ.

Уулзалтын үеэр Ши Жиньпин Минск, Бээжингийн харилцаа түүхэн оргил үедээ хүрсэн гээд Бээжин Беларусын үндэсний тусгаар байдал, тусгаар тогтнол болон газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжинэ гэж мэдэгджээ. Ши Жиньпин тус хоёр улс нь Хятадын Бүс ба Зам санаачилгыг хэрэгжүүлэхэд бүхий л нөөц боломжийг дайчлах, тайван бус дэлхий дахинд тогтворжуулах хүчин зүйлсийг дэмжих үүднээс олон талт талбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх учиртай гэж онцолсон байна.

Александр Лукашенко Минск, Бээжингийн харилцааг эергээр харж буйг үнэлжээ. Беларусын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжинэ гэсэн Бээжингийн мэдэгдэл нь Владимир Путинд өгсөн дохио байх талтай гэж “Позірк” мэдээллийн агентлагийн улс төрийн тоймч Александр Класковский үзэж байна. Нэг талаас энэ нь Зеленськийд өгч буй анхааруулга бөгөөд “дүүгээ” Украин дахь дайнд оролцуулах хэрэггүй гэсэн Путин өгч буй дохио байх талтай. Беларус нь төмөр замын чухал маршрут дайран өнгөрдөг транзит тээврийн гол нутаг дэвсгэр. Хятадын хувьд Европын зах зээл чухал болохыг шинжээч тайлбарлажээ. Хятад, Беларусын аж үйлдвэрийн паркт Хятадын хөрөнгө оруулалттай олон компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Хятад улс тус паркийг Европ руу гарах гарч хэмээн хардаг. Мэдээж хэрэг, дайн энэхүү төлөвлөгөөнд саад учруулж байгаа гэж шинжээч онцолжээ. “The Wall Street Journal” сонинд саяхан эх сурвалж дурдан, Москва Украин дайнд Беларусыг идэвхтэй оролцуулахын тулд шахалт үзүүлж байгаа тухай бичиж байсан юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 9 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 10 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 11 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 13 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 13 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 13 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 15 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 15 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 16 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 16 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 16 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01