МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Admin
49 минутын өмнө

“Айчи-Нагояа 2026” Азийн XX наадмын хаалтын ёслол болохын өмнөхөн Монголын Үндэсний Олимпын Хороо (MNOC), Японы Үндэсний Олимпын Хороо (JOC) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Японы ҮОХ-ны Ерөнхийлөгч Сейко Хашимото нар гарын үсэг зурж, хоёр улсын олимпын байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар тохиролцов.

Хамтын ажиллагааны хүрээнд:

  • баг тамирчдын хамтарсан бэлтгэл, сургалт зохион байгуулах;
  • багш, дасгалжуулагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх;
  • спортын шинжлэх ухаан, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах;
  • допингийн эсрэг үйл ажиллагаанд хамтран ажиллах;
  • спортын салбарын мэдлэг, туршлага, сайн туршлагыг харилцан солилцох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдэв.

Мөн “Айчи-Нагояа 2026” Азийн XX наадмыг амжилттай зохион байгуулж буй Япон Улс, Японы ҮОХ болон Зохион байгуулах хороонд талархал илэрхийлэв.

Цаашид Японы спортын дэд бүтэц, спортын барилга байгууламжийн хөгжлийн туршлагыг судалж, Монгол Улсад нутагшуулах боломжийг хамтран судлах, спортын салбарын сайн туршлагыг харилцан нэвтрүүлэхээр хэлэлцэв.

Энэхүү санамж бичиг нь Монгол, Японы олимпын байгууллагуудын олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлж, тамирчин, дасгалжуулагч, спортын мэргэжилтнүүдийн хөгжлийг дэмжих чухал алхам болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 38 минутын өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 49 минутын өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 54 минутын өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 1 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 1 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01